Нийт нутгийн 80 хувь нь гантай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-05-24 15:56:40
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт нутгийн 80 хувь нь гантай байна. Тус аймгийн нутагт хур тунадас бараг орохгүй байгаа учраас ихэнх нутгаар гантай, отор нүүдэл их байгаа гэж аймгийн ХХААГазраас мэдээлж байна.
Гадны аймагт буюу Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн сумдад 68 өрхийн 51,6 мянган толгой мал отроор явж байна. Харин аймаг дотроо 10 сумын 423 өрхийн 245,2 мянган мал отроор зусаж байна. Энэхүү отор нүүдлийн байдал цаашид нэмэгдэх хандлагатай байгаа юм. Отор нүүдэл их байгаагийн улмаас малчдын бэлчээрийн маргаан гарах, малын сэг зэмийг  ил замбараагүй хаях үзэгдэл газар авч байна. Зөвхөн нэг багийн нутаг дэвсгэрт буюу Ханхонгор сумын Мандах багийн нутагт л гэхэд 10 сумын малчид отроор ирээд байгааг багийн Засаг дарга У.Эрдэнэбаяр хэлж байлаа. Уг багийн нутагт алсын отор нүүдэл хийж байгаа малчид малаа ачааны том оврын машинаар тээвэрлэн ирэх үедээ олноор нь үхүүлж хаях нь элбэг байсан учраас нутгийн удирдлагууд зохион байгуулалттайгаар сэг зэм устгах, булшлах ажлыг хийж байгаа ажээ. 
Д.Мишигсүрэн

相关新闻