Залуучуудын хөгжил, нийгэмд дэх оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл анхны хурлаа хийж, цаашид залуучуудын хөгжил, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд эерэг хандлага төрүүлэхэд залуучуудыг идэвхтэй оролцуулахад голчлон анхаарч ажиллахаар тогтжээ.
Тус салбар зөвлөлийг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулаад байгаа юм. Ийнхүү Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл ажиллаж эхэлснээр юун түрүүнд "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль"-ийн хрэгжилтийг орон нутагтаа хангах, цаашлаад залуучуудын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шат дараатай шийдэхээр төлөвлөж байна. Тухайлбал, залуучуудыг хувийн бизнес эрхлэх, ажлын байраар хангах, залуу гэр бүлийг орон сууцанд хамруулах тал дээр бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатайг онцолж байв.
Тус аймгийн хувьд 80 мянган хүн амтай. Үүний 37.5 хувийг 15-34 насны залуус эзэлдэг.
Монгол Улс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуультай болж 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Түүнчлэн төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах чиглэлээр хуулийн хүрээнд томоохон ажлуудыг эхлүүлээд байгаагийн нэг нь хуулийн хэрэгжилтийг орон нутагт ханган ажиллах үүрэг бүхий “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл”-ийг байгуулж буй хэрэг.

Д.Дэлгэрмаа