Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслол өнөөдөр эхэлж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВОНСАН. /РИА Новости/. Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслол өнөөдөр эхэлж магадгүй хэдий ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан яг хэзээ эхлэхийг хэлэх боломжгүй байна гэж “Риа Новости” агентлаг мэдээлэв.
Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслолыг сурвалжлахаар Умард Солонгосын Вонсан хотод ирсэн гадаадын хэсэг бүлэг сэтгүүлч цаг уурын таагүй нөхцөл байдлын улмаас өчигдөр цөмийн талбайд очиж чадаагүй байна. Пунгери талбай нь Вонсан хотоос 600 км-ийн зайд байдаг бөгөөд галт тэргээр явахад бүтэн өдөр болдог аж. Тийм учраас сэтгүүлчид ёслол болох газарт хүрэхэд өнөөдөр оройноос наашгүй гэж үзэж байна.
Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслол энэ сарын 23-25-нд болох тухай өмнө нь мэдээлсэн билээ. Талбай руу орох цэг болон эргэн тойрны объектуудыг бүрэн устгах төлөвтэй байна. Цөмийн туршилтын хонгилыг дэлбэлж, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн байшин, харуул хамгаалтын байрууд болон бусад объектыг буулгах аж.

Э.Аянзаяа