“Монгол Алтайн дайчдын домог” үзэсгэлэн гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Олон улсын музейн өдрөөр Ховд аймгийн музйен хамт олон Ховд Их Сургуулийн Түүх-нийгмийн танхимын эрхлэгч доктор Ч.Мөнхбаяр, Манхан сумын 12 жилийн дунд сургуулийн захирал Ч. Энхтөр, Манхан сумын Орон нутаг судлах танхимтай хамтран "Монгол Алтайн дайчдын домог" сэдэвт чулуу, хүрэл, төмөр зэвсгийн олдвороор үзэсгэлэн гаргав.
Уг үзэсгэлэнд чулуун зэсвэг, хүрэл зэвсэг, төмөр зэвсгийн үеийн 800 орчим олдворуудаас бүрдсэн үзмэрүүдийг “Монгол Алтайн дайчдын домог” хэмээн нэрлэж Өв соёлын хүрээлэнд зохион байгууллаа. Үзэсгэлэнг аймгийн удирдлагууд, Ховд их сургуулийн оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид үзэж сонирхлоо.

Ховд аймгийн Музей нь их дээд сургууль болон орон нутагт байгаа судлаач нарыг хөхүүлэн дэмжиж ажиллах талаар зорилт тавин ажиллаж байгаа юм. Үүний нэг тод илрэл нь “Монгол Алтайн дайчдын домог” үзэсгэлэн юм.
Мөн ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд "Эх түүх" мини олимпиад зохион байгууллаа. Олимпиадад ЕБС-ийн 24 сурагч оролцож, Жаргалант сумын гуравдугаар 12 жилийн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Түмэндэмбэрэл 1 дүгээр байр, 9 дүгээр ангийн сурагч Ж.Бумбаяр 2 дугаар байр эзэллээ.

А.Бямбасүрэн