Долоон хүүхэдтэй залуу гэр бүлд өргөө цагаан гэр олгохоор болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-18 11:53:18
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Г.Ганболд долоон хүүхэдтэй гэр бүлд гэр олгох батламж гардууллаа.
Арвайхээр сумын 5 дугаар багийн иргэн А.Дэмбэрэлнямбуу, Э.Булган нар 31 настай ч 1-11 насны таван хүү, хоёр охинтой бөгөөд үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж байгаад талархаж, гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөгөөд өргөө цагаан гэр олгож байгаа юм.
Олон улсын гэр бүлийн баярын өдрөөр энэ арга хэмжээ болсон бөгөөд аймгийн Гэр бүл, хүний хөгжлийн төв буюу Гэрлэх ёслолын ордноос уг баярыг 5 сарын 15, 16-ны өдөр тэмдэглэсэн юм. Энэ үеэр залуу гэр бүлүүд тангараг өргөж, шинэ мэндэлсэн эх, хүүхдүүд, 50 гаруй жил ханилан амьдарч буй ахмад гэр бүлүүдэд хүндэтгэл үзүүлжээ.
Б.Батчимэг
相关新闻