Олон улсын түвшний баталгаажилтад тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Олон улсын түвшний баталгаажилтад тэнцлээ. Тус хэлтэс ISO 9001:2008 стандартад нийцсэн Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж эхлээд жил гаруй болж байгаа юм.
Саяхан тус хэлтсийн баримт бичиг боловсруулалт, хяналт, хэрэглэгчийн сэтгэл ханамж, мэдээллийн технологийн аюулгүй байдал, өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн байдал, дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ зэрэг чиглэлээр түүвэрчилсэн байдлаар дүгнэсэн эхний баталгаажилтад ийн тэнцжээ. Эхний баталгаажилтыг “Hongkong veritas” компани хийсэн бол хоёр дахь шатны шалгаруулалт 12 дугаар сарын дунд үеэр болох гэнэ.
Тус хэлтсийн тухайд орон нутагт анх удаа уг тогтолцоог хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
Б.Туяа