20 жилийн ойн хүрээнд 20 бүтээлч ажил төлөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн Гэгээн шавь зургадугаар баг байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохионо. Ойгоо угтан багийнхаа төвийн өнгө үзэмжийг сайжруулах, сайн үйлсийн аян өрнүүлэх зэргээр бүтээлч олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
20 бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн нь эхнээсээ хэрэгжиж байгаа бөгөөд багийн ахмадууд аймгийн төв Гандангийн эсрэг талд мод тарьсан бол Гэгээн шавь Зургадугаар багийн өрх толгойлсон эмэгтэйд багийн иргэд нийлж хашаа барьж өгсөн байна.
Үргэлжлэн багийн нийт иргэдийн дунд эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эко жорлонтой болгох, арван мянгатын засмал замыг өвсний фондтой холбох зам засварын ажлыг хийх зэрэг ажлууд өрнөх аж.
Б.Мөнхзул