Хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалахад анхаарч ажиллахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хутагтын хурд” морин спорт уяачдын холбоотой хамтран “Хурдан морины уралдаанч хүүхэд” уяачдын нэгдсэн зөвлөлгөөнийг тавдугаар сарын 16-нд Сайншанд хотод зохион байгууллаа. “Дорноговь аймагт хурдан морь унаач 250-300 хүүхэд бүртгэлтэй. Сүүлийн жилүүдэд хүүхэд мориноос унаж бэртэх нь ихэссэн гэнэ.
Тиймээс хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хурдан морины эзэд, уяач, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй нээлттэй ярилцах зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаагаа Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Энхтуяа хэллээ.
Зөвлөгөөнөөр хүүхдийн цахим бүртгэлийг орон нутагт хэрэгжүүлэх, даатгалын нөхөн олговрын хэмжээг 20 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх, даатгалын тохиолдол бүрийг гэрээнд нарийвчлан тусгах, стандартад нийцсэн хамгаалалтын хувцас хэрэгслийг хэрэглэж хэвшүүлэх, уралдаанч хүүхдэд цол олгох асуудлыг холбогдох дээд байгууллагад уламжлах зэрэг асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхээр болов.
Зөвлөлгөөнд сумын Морин спорт уяачдын холбоо, уяачид, эцэг эх, уралдаанч хүүхдүүд, тэдний эцэг эхийн төлөөлөл болон даатгалын байгууллагын 90 гаруй төлөөлөл оролцов.
Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль, эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар оролцож хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, салбар хоорондын уялдаа холбоо, уралдаанч хүүхдийн стандарт хамгаалал, хэрэгсэл, тавих шаардлагын талаар танилцууллаа.

Х.Эрдэнэбулган