Баянхонгор-Өлзийт чиглэлийн зам дагуу мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-16 16:28:13
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор-Өлзийт чиглэлийн замын дагуу мод тарих, Баянхонгор сумын ойн зурвасын хамгаалалтыг сайжруулах, аймгийн төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.
Тус ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Баянхонгор аймгийн Орон нутгийн Өмчийн газраас зарлажээ. Орон нутгийн төсвийн 150 сая төгрөгийн өртгөөр хэрэгжих тус ажлын гүйцэтгэгчийг Нээлттэй тендер шалгаруулалтын журмаар сонгон шалгаруулах юм байна.
Тендерийг энэ сарын 28-ны өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 11:10 цагт нээх аж.
Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Баянхонгор аймагт нийт 70 аж ахуйн нэгж, байгууллагын 820 иргэн оролцож, 5670 мод сөөг тарьж, усалгаа арчилгааг хийжээ.
                                                                                                                                        Б.Мөнхзул
相关新闻