Баян-Өлгийд ерөнхий боловсролын сургуулийг 2000 орчим сурагч төгсөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ хавар ерөнхий боловсролын 24 бүрэн дунд сургуулийг 1953 сурагч төгсөнө гэж аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээллээ.
Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 250 гаруй хүүхдээр илүү үзүүлэлт ажээ. Төгсөгчдийн 1344 нь элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлжээ. Бүртгүүлээгүй 391 сурагч бол гадаадын их, дээд сургууль болон Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвөөс суралцах хүсэлтэй хүүхдүүд байна.
Тэрбээр сургуулиуд "Хонхны баяр"-аа тэмдэглэж эхэлсэн бөгөөд өнөөдөр аймгийн төвийн 10 сургууль төгсөлтийн арга хэмжээ зохион байгууллаа. Үлдсэн сургуулиудын хувьд ирэх долоо хоногт тэмдэглэх юм байна.
Ө.Нурболат