Төрийн албан хаагчдаас үндэсний бичиг үсгийн мэдлэг чадварын судалгаа авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын Засаг даргын нэрэмжит "Үндэсний бичиг Бидний бахархал" тэмцээн найм дахь жилдээ боллоо.
Төрийн албан хаагчдын Үндэсний бичгийн мэдлэг чадварыг сорих, түүний хэрэглээг нэмэгдүүлэх, 2025 он гэхэд монгол, крилл хос бичигтэн болох зорилгыг хэрэгжүүлэхээр Боловсрол соёл, урлагийн газар, аймгийн Төв номын сан, Булган сумын ЗДТГ, “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль хамтран зохион байгуулсан тэмцээнд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын “Титэм-2” баг түрүүлж, Булган сумын 3-р сургуулийн “Титэм-3” баг, мөн сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн “Уран бийр” баг эхний байруудад шалгарлаа.
-Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх, үндэсний бичиг соёлын өдрийг тэмдэглэх, төрийн албан хаагчдын үндэсний бичиг үсгийн мэдлэг чадварыг сорих, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэдэг энэ тэмцээн жил ирэх тусам оролцогчдын идэвх улам сайжирч байгаа. Багийн бүх гишүүд монгол бичгээр бичих, монгол бичгийн цахим бичвэр ашиглах, гэрийн даалгаварт Булганхангай нутгийн сэдэвт дууг уран бичлэгээр гүйцэтгэх зэрэг төрлөөр өрсөлддөг юм. Монгол бичгийн хэрэглээг нэмэдүүлэх зорилгоор аймгийн төв номын сан бүх сумыг хамруулан монгол бичгийн хурдан уншлага, сайхан бичигтэн шалгаруулах тэмцээн хийлээ.
Төрийн албан хаагчдын үндэсний бичиг үсгийн мэдлэг чадварын талаар судалгаа авлаа. Судалгаанд 38 байгууллагын 586 албан хаагч оролцсон байгаа. Хурдан уншлагын тэмцээнд бага дунд ахлах ангийнхан насанд хүрэгчид 265 хүн оролцсон байгаа. Албан байгууллагыг үндэсний бичиг үсгээр хаягжуулах аян өрнүүлсэн. Монгол бичгээр гарсан ховор номын үзэсгэлэн гаргаж байгаа. Монгол хэлний тухай хууль сурталчлах ажил хийж, “Хүмүн бичиг” сонинг бүх нийтээр захиалуулахаар төлөвлөсөн байгаа гэж аймгийн номын сангийн номын санч, мэдээллийн ажилтан Чулуунбатын Цэндмаа ярилаа.

М.Батжаргал