Хүний эрхийн онцгой комиссынхон Өмнөговь аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-05-10 16:11:10

Өмнөговь /МОНЦАМЭ/ Хүний эрхийн онцгой комиссын ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй иржээ. 
Тус ажлын хэсгийнхэн өнөөдөр "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үеэр аймгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Мөн Нутгийн удирдлагын удирдлагын ордны "Сүлд" танхимд төрийн албан хаагчдыг хамруулсан нэгдсэн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын үеэр "Хүний эрх гэдэг бол хүний нийгэмдээ ажиллаж амьдрах нөхцөл боломж юм. Энэ нөхцөл боломж алдагдахаар хүний эрх алдагддаг" хэмээн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж онцоллоо. Мөн "Хүний эрхийн нээлттэй өдөр"-ийг хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцах арга хэмжээгээр үргэлжлүүлж байна.
Уул уурхайн бүс нутаг гэгдэх болсон тус аймгийн хувьд энэ чиглэлээ дагаад хүний эрх зөрчигдөх асуудлууд гарсаар байгаа. Жишээлбэл тоосжилтоос болж эрүүл амьдрах эрх нь, цалингийн тэнцвэргүй байдлаас үүдэн хөдөлмөрөө үнэлүүлэх эрх нь гэх мэтээр цаг тутамд тус бүс нутгийн иргэдийн эрх зөрчигдсөөр байгаа билээ. 

Д.Мишигсүрэн

相关新闻