Мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг хөндсөн илтгэл шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газар үүсч байгуулагдсаны 80 жилийн ой угтсан ажлын хүрээнд аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хууль сахиулах байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын танин мэдэхүй, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хууль сахиулах байгууллагын үүрэг оролцоо” сэдвээр зарласан уралдаанаа дүгнэж, шилдэгийг нь шалгарууллаа.
Уг уралдаанд Тагнуулын хэлтсийн инженер, дэслэгч Г.Алзахгүйбаатарын “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт илтгэл тэргүүн байранд шалгарчээ.
- Төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ талаар эрсдлийн үнэлгээ хийх, цаашид ямар арга хэмжээ авах шаардлага байгааг гаргахыг зорьсон гэж тэр хэллээ.
Итгэлийн уралдааны дэд байранд Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Анандын “Түүх соёлын дурсгалт зүйлтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарим асуудал” сэдэвт илтгэл шалгарлаа.
Цагдаагийн газар, Прокурорын газар, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Хорих 439-р ангиас шалгарсан 9 алба хаагч илтгэл тавьж оролцсон байна.

М.Батжаргал