Багаараа угийн бичиг хөтөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын Агуйт багийн өрхүүд бүх нийтээрээ угийн бичигтэй болох хөдөлгөөнийг багийн Засаг дарга А.Амгаланбаатар санаачлан хэрэгжүүлж байна.
- Манай баг 570 гаруй өрхтэй. Угийн бичгийг цөөхөн өрх хөтөлдөг. Харин айл болгон удам, ургийнхаа талаар тодорхой хэмжээний мэдээллийг бичгийн болон аман хэлбэрээр үе дамжуулан хадгалж байдаг. Үүнийг албан ёсоор угийн бичиг болгох үүднээс багаараа угийн бичиг хөтлөх ажил зохиож байна гэж А.Амгаланбаатар ярив.
Багийн иргэддээ Монгол Улсын гавьяат багш Ш.Шийтэртэй хамтран угийн бичиг хөтлөх сургалт зохион байгуулж эхлээд байгаа юм байна.

М.Батжаргал