Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Ховд аймагт ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 5-ны өдөр Ховд аймагт ажиллана. Тэрбээр Говь-Алтай аймагт ажиллаад Ховд аймагт ирэх юм. Ерөнхийлөгчийг Цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж угтах юм байна.
Мөн өдрийн 19 цагт аймгийн ЗДТГ-ын ёслолын өргөөнд аймгийн удирдлагуудтай уулзаж аймгийн нийгэм эдийн засгийн байдалтай товч танилцана. Аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын дараа иргэдтэй хийх уулзалт аймгийн ХДТ-т болно.
Маргааш өдөр нь Жүдо бөхийн ордон, Ганданпунцагчойлон хийдтэй танилцах юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын бүрэлдхүүнд Ерөнхийлөгчийн зөвлөх, орон тооны бус зөвлөх, ҮАБ-ын зөвлөх ,бодлого үйл ажиллагааны хэлтэс, хэвлэл мэдээлэл, референт ний 40 гаруй хүний бүрэлдхүүн ажиллах юм байна.

А.Бямбасүрэн