Дизайн технологийн олимпиадад 550 гаруй сурагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-01 18:31:54
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Боловсрол, Соёл Урлагийн газар хүүхэд нэг бүрийн авъяас чадварыг хөгжүүлэх нээн илрүүлэх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ЕБС-ийн 7 дугаар ангийн сурагчдын дунд Дизайн технологийн хичээлээр анги нийтийн олимпиадыг Жаргалант сумын 2 дугаар 12 жилийн сургуулийн нэрэмжит болгон  зохион байгууллаа.
Тус олимпиадыг онол болон ур чадвар гэсэн  чиглэлээр зохион байгуулжээ. Онолын олимпиадыг онлайнаар, ур чадварыг дизайн, зураг зүй, цаасан нугалбар сэдвийн хүрээнд дадлага ажил хийлгэх аргаар зохион явуулав.
Тус олимпиадад төв, хөдөө орон нутгийн 24 сургуулийн 550 гаруй сурагч оролцож,  аймгийн төвийн сургуулиудаас Прогресс сургууль 1 дүгээр байр, 3-р дугаар 12 жилийн  сургууль 2 дугаар байр, 1 дүгээр 12 жилийн  сургууль 3 дугаар байр эзэллээ. Хөдөө орон нутгийн 17 сургуулиас Эрдэнэбүрэн сумын сургууль 1 дүгээр байр, Мөнххайрхан сумын сургууль 2 дугаар байр, Үенч сумын сургууль 3 дугаар байрыг  тус тус эзэлсэн байна. Мөн сургуулиуд сургалтын явцад хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж харилцан туршлага солилцлоо.
 
А.Бямбасүрэн

相关新闻