Орон нутагт үнэт металлын сорьцыг тогтоох нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Стандарт хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран Дархан-Уул, Баянхонгор аймгуудад “Үнэт металлын сорьцын лаборатори” байгуулахаар болсон. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбараар дамжуулан алт худалдан авах “Нэг цэгийн үйл ажиллагаа”-г эхлүүлэхээр болсон байна.
Ийнхүү орон нутагт үнэт металлын сорьцыг тогтоох үйл ажиллагааг эхлүүлж, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр баруун болон төвийн бүсийн аймгуудад алт олборлогч компани, бичил уурхайчдын алт сорьцлуулах шат дамжлагыг багасгах, зах зээлийн өндөр үнээр худалдан борлуулах боломж бүрдэж буй аж.
“Орон нутагт алт худалдан авах үйл ажиллагааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар” Монголбанкны Ерөнхийлөгчийн А-108 дугаар тушаал батлагдан холбогдох ажлуудыг эхлүүлсний нэг нь энэ юм байна. Мөн Тогтвортой бичил уурхай төслийн Удирдах хорооны хурлаар энэ онд орон нутагт үнэт металл сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг бий болгохыг дэмжиж, ажлын төлөвлөгөө, төсвийг тус тус баталжээ.

Б.Заяа