3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Узбекистаны багт хожигджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-01 13:24:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. FIBA 3x3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байгаа Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Хонконг, Вануатугийн багуудыг хожсон ч Узбекистаны багт хожигджээ.

Өнөөдөр Узбекистаны баг Хонконгийг хожсоноор энэ хэсгээ тэргүүлж Азийн аваргыг цааш үргэлжлүүлэхээр боллоо. Узбекистаны эмэгтэй багийг шигшээд тоглож ч магадгүй гэсэн тааврыг мэргэжилтнүүд өгч байна. Манай баг сайн өрсөлдөөнийг үзүүлсэн ч ганц оноогоор харамсалтай ялагдсан юм.



Монголын эмэгтэй шигшээ багийн тоглолт, ур чадварыг үнэлэн ирэх долдугаар сард Хонконг-д болох Олон улсын тэмцээнд албан ёсоор оролцохыг урьсан байна.

Д.Өлзий
相关新闻