Монголын боксчид ОХУ-ын Борзя хотын тэмцээнээс 14 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-01 12:41:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Борзя хотод болсон боксын сургуулийг үүсгэн байгуулагч Ю.Н.Саранина багшийн нэрэмжит олон улсын тэмцээн 2018 оны 4 дүгээр сарын 25 -29-нд боллоо.

Тус тэмцээнд ОХУ, Монгол, БНХАУ-ын 15 багийн 180 тамирчин бага нас, өсвөр, залуучууд, насанд хүрэгчийн ангиллаар өрсөлдлөө. Дорнод аймгийн БТСГ-ын "Талын Бүргэд", "Алдар” спорт хороо, "Алтан бээлий" клуб, Өмнөговь аймгийн гэсэн тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцов.
Алт медалийн эздийг танилцуулахад, Бага нас: 34 кг-д А.Энхсайхан, 44 кг-д О.Чингүүн, 46 кг-дО.Тэмүүжин бүгд "Талын бүргэд", 56 кг-д Э.Шинэболд “Алдар” спорт хороо, Охид: 54 кг-д Э.Номин-Эрдэнэ Өмнөговь, Насанд хүрэгчдээс 48 кг-д Л.Алтанцэцэг "Талын бүргэд" тус хүртжээ.
Харин мөнгө медалийн эздээр бага насны 44 кг-д Г.Бадрал, 44.5 кг-д Б.Хэрлэн, 54 кг-д  С.Золжаргал, 57 кг-д Б.Баясгаланбаатар /бүгд "Талын бүргэд"/ нар тодорлоо.
Хүрэл медалийг бага насны 38 кг-д Б.Мөнх-Эрдэнэ "Талын бүргэд", З.Төрболд Өмнөговь, Т.Наранбаатар "Талын бүргэд", Залуучуудын ангилалд 56 кг-д Д.Мөнхбаяр “Алтан бээлий” клуб тус тус хүртжээ.
Монголын баг нийт 6 алтан медаль, 4 мөнгөн медаль, 4 хүрэл медаль  хүртсэн байна. Тус тэмцээний “Шилдэг тулаанч”-аар Э.Шинэболд “Алдар” спорт хороо, “Шилдэг дасгалжуулагч”-аар Т.Эрдэнэбаяр "Талын бүргэд" нар шалгарсан байна.

Д.Өлзий
相关新闻