Сургуулийн өмнөх боловсролын асуудлаар зөвлөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянчандмань суманд болж буй “Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол, Төв аймаг 2018” зөвлөлгөөнд 27 сумын цэцэрлэгийн эрхлэгч, багш нарын төлөөлөл 80 гаруй албан хаагч оролцлоо.
Аймгийн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг нэмэгдүүлэх оновчтой арга замыг хамтран дэвшүүлж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж буй зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, БСУГ-ын дарга У.Даваажав зэрэг албаны хүмүүс оролцов.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар улсын 42, хувийн хэвшлийн зургаа, байгууллагын хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цэцэрлэгүүдийн хамран сургалт 81.6 хувь, мэргэжлийн багшийн хангалт 92.6 хувьтай байна. Орон нутгийн төрийн удирдлага, боловсролын байгууллагаас хүний хөгжлийн асуудлыг хангахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Мөн боловсролын салбарын тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд "Хүүхэд бүр цэцэрлэгт, хөгжсөн багшаас чадварлаг сурагч, хүүхдийн хүмүүжил төлөвшилтийг сайжруулах, хүүхдэд ээлтэй дотуур байр" зэрэг үндсэн дөрвөн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна гэж аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг хэллээ.
Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өнжүүл, Жаргалант, борнуур суманд шинээр цэцэрлэг барих, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүмбэр сумын цэцэрлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулна. Эдгээр ажлуудыг гүйцэтгэхэд улсын төсвөөс 23.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсвөөс 540 сая төгрөг зарцуулна.

Т.Есүхэйтөмөр