Хэт хуурайшилтаас хамгаалж, зориудаар нөлөөлж хур тунадас орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-28 23:38:51
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийт сумдын нутгаар хуурайшилт ихсэж, ой хээрийн түймэр гарах эрсдэл нэн аюултай түвшинд хүрсэн тул аймгийн УЦУОША-наас цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр зохион байгуулсан байна.
Сэлэнгэ аймгийн нийт сумдын нутгаар хуурайшилт ихсэж, ой хээрийн түймэр гарах эрсдэл нэн аюултай түвшинд хүрээд байсан юм. Иймээс тус аймгийн УЦУОША-ны Бороо-1, Бороо-2, Бороо-3, Бороо-4 экспидицүүд Мандал сумын “Антеннтай уул”, Цагааннуур сумын “Номгон толгой”, Орхонтуул сумын “Хоньч”, Хушаат сумын “Ташир” зэрэг газруудад үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явуулсан байна. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд тус аймгийн нийт нутгаар 0.6-5.0 мм хур тунадас оржээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻