Их, дээд сургуулийн удирдлага чанарын магадлан итгэмжлэлийн арга зүйд суралцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь 2018 оныг “Чанарын дотоод баталгаажуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан “Чанарын дотоод баталгаажуулалт” олон улсын UNESCO IIEP гэрчилгээ олгох гурван өдрийн сургалт өнөөдөр эхэллээ.
БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, “Манай улсын их, дээд сургуулиудын чанарын баталгаажуулалтын систем нь заавал байгууллага, хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн байна гэж заадаг. Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн нийт 97 их, дээд сургуулиас 67 сургуулийн 203 хөтөлбөр дотооддоо магадлан итгэмжлэгдээд байна. Харин олон улсад гэвэл ердөө 19 хөтөлбөр магадлан итгэмжлэгдээд буй. Тиймээс илүү олон сургууль, хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхийн тулд сургалт, судалгааны үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, чанарын шаардлага хангах зайлшгүй шаардлагатай. Ингэж чадвал дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа олон улсын түвшинд хүрэх юм. Үүний тулд дотооддоо багш нарт чанарын үйл ажиллагааны механизмыг ойлгуулах арга, аргачлалыг сургах ёстой. Энэ зорилгоор ЮНЕСКО-гийн олон улсын боловсролын төлөвлөлтийн институтын ахлах мэргэжилтнийг урьж ирүүлээд байна” гэв.
Чанарын дотоод баталгаажуулалтыг хөгжүүлэхэд их, дээд сургуулийн удирдлага болон чанарын баталгаажуулалтын нэгжийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай аж. Тиймээс энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын эксперт, ЮНЕСКО-гийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институтын хөтөлбөрийн мэргэжилтэн Микаела Мартинийг урьж, сургалт зохион байгуулж байгаа юм. Сургалтад оролцогчдод ЮНЕСКО-ийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институтээс сертификат олгох аж.
Сургалтад БСШУСЯ, БНСУ-ын Дээд боловсролын сан (KFIT), UNESCO IIEP-ЮНЕСКО-гийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институт, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Азийн хөгжлийн банк, Дээд боловсролын шинэчлэл төслийн дэмжлэгтэй зохион байгуулж буй уг сургалтад их, дээд сургуулийн 200 гаруй багш, эрдэмтэн судлаач оролцож байна.