Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-04-24 21:03:20
Дундговь /МОНЦАМЭ/. Говийн бүсийн арга зүйн төв, Дундговь аймгийн МСҮТ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран хөдөлмөрийн зах зээлийн судалгааг явууллаа. Судалгаанд зорилтот бүлгийн 3000 гаруй иргэд оролцжээ.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зорилгоор тус судалгааг явуулдаг аж. Өмнөх жилүүдэд судалгааг нэг төрлөөр хийдэг байсан бол энэ жил цогцоор нь хамруулж буй нь илүү үр дүнтэй хэмээн Дундговь аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Э.Цэвэлмаа онцоллоо. Судалгаанд ажилгүй иргэд, ажил олгогч, хөдөлмөр эрхэлж буй иргэд, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, мэргэжлийн сургалтын байгууллагын суралцагчид гэсэн зургаан төрлийг хамруулжээ.   

Тус судалгааг Европын холбооны “Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл 2”-ын дэмжлэгтэйгээр хийсэн байна. Түүнчлэн үр дүнг нэгтгэхийн тулд өнөөдөр боловсролын хүрээлэнгийн мэргэжилтэн судалгааны багийнханд арга зүйн сургалтыг зохион байгууллаа.  
Б.Ундармаа
相关新闻