“Улаанбаатарын хавар” олон улсын найрал дууны наадам ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-04-23 17:58:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэй хоёр дахь удаагаа “Улаанбаатарын Хавар” олон улсын найрал дууны их наадмыг зохион байгуулна.

Монгол Улсад найрал дуу үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд Найрал дуу дуулаачдыг дэмжин “Монголын найрал дууны уран бүтээлчдийн Холбоо” ТББ санаачилгаар олон улсын найрал дууны хамтлагуудыг урьж 2017 онд анхдугаар наадмыг зохион байгуулж, гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлч оролцож байв.
Энэ жил ОХУ, АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, БНСУ зэрэг улсаас уран бүтээлчдийг урьж ирэх сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Тус наадмын “Гала” тоглолт ирэх сарын 07-нд УДБЭТ-ын тайзнаа болно.

Ж.Болор
相关新闻