Д.Тогтохсүрэн гишүүн тойрогтоо ажиллах үеэрээ 3000 гаруй иргэнтэй уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн 4 сарын 16-18 өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 багийн ИНХ-д оролцлоо.
Иргэд багийнх нь хуралд УИХ-ын гишүүн өөрийн биеэр ирж оролцож байгаад талархал илэрхийлж, нийгмийн өмнө тулгамдсан архидан согтууралтай тэмцэх шаардлагатай байгааг, цахилгаан, эрчим хүчийг сайжруулах, нийтийн тээврийн хүрэлцээ үйлчилгээ зэрэгт анхаарах шаардлагатай байгааг хэлэв. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, өөрөө өөртөө ажлын байр болгож байгаа иргэдэд бодит дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тавилаа. Төрийн дээд одон медалийн үнэлэмж үгүй болж байгаад харамслаа илэрхийлсэн иргэд ч олон байв. Мөн дулааны станц, авто замын засвар шинэчлэл, зорилтот жилийн хүрээнд хийгдэх ажлуудын талаарх олон асуултыг асууж, аймгйн удирдлагууд хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллах хугацаандаа багийн ИНХ-аар дамжуулан 3000 орчим иргэдтэй, "Эртэч Монгол бүсгүй" өглөөний цайны уулзалтаар 280 эмэгтэйтэй уулзалт хийв. Ганцаарчлан уулзах хүсэлт гаргасан 200 гаруй иргэнтэй уулзаж, 400 орчим өргөдөл, саналыг бичгээр хүлээн авсан бөгөөд нэг бүрчлэн судалж, хариу өгнө гэдгээ илэрхийллээ.

Б.Батчимэг