“Ан амьтад” сэдэвт гэрэл зургийн бүтээлийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-22 13:43:58
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Ан амьтад” гэрэл зургийн уралдааныг зарлаж, шилдэг зургийг шалгаруулсан байна.
Уралдаанд есөн сумын байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, нөхөрлөлийн гишүүдээс 60 гаруй гэрэл зургийн бүтээл ирүүлжээ. Тэднээс Бүрд сумын Байгаль орчин хяналтын улсын байцаагч Б.Бямбасүрэн, Богд сумын байгаль хамгаалагч Б.Иш-Ёндон, Зүүнбаян-Улаан сумын Байгаль орчин хяналтын улсын байцаагч Т.Цогзолмаа, Гучин-Ус сумын Байгаль орчин хяналтын улсын байцаагч Ш.Долгорсүрэн, Хархорин сумын Байгаль орчин хяналтын улсын байцаагч Б.Бумбанямбуу нарын бүтээл олон нийтийн саналаар шалгарсан байна.
Зурагчид ховордсон ан амьтан болох халиу буга, цоохор ирвэс, хар сүүлт гөрөөс, тогоруу зэрэг амьтдыг байгальд байгаагаар нь гэрэл зургийн хальсанд буулгасан байх бөгөөд “Ховор ан амьтан”, “Гайхамшигт агшин ба хурд”, “Ухаалаг технологи ба Өвөрхангай аймгийн ан амьтад” гэсэн төрлөөр хоёр үе шаттай зохион байгуулж, өнгөрсөн долоо хоногт дүнг гарган шалгаруулжээ. 
Б.Батчимэг
相关新闻