“Давсгүй Арвайхээр” аянаар иргэдийг давсны зохистой хэрэглээг сурталчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Давсгүй Арвайхээр” аяныг эхлүүлээд байна. Арвайхээр сумын ард иргэдийн дунд явуулсан судалгаагаар нэг иргэн хоногт 9,3-12 грамм давс хэрэглэж байгаа юм. Гэтэл насанд хүрэгчид хоногт 5 гр давс хэрэглэх ёстой аж.
Мөн 06-12 сартай хүүхэд хоногт 1 гр, 1-3 настай хүүхэд 2 гр, 4-6 настай хүүхэд 3 гр, 7-10 настай хүүхэд 4 гр давс хэрэглэх ёстой атал чипс, давсалсан самар гэхчлэн далд давстай бүтээгдэхүүн ихээр өгч байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэв. Давсны хэрэглээгээ хэтрүүлсний улмаас зүрх судас, даралт ихсэх, нойр булчирхайн өвчлөл, ходоодны хавдар ихэсч, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгааг иргэдэд сануулж, давсны зохистой хэрэглээ, далд давсны агууламжийн талаар мэдээллийн хуудас тараагаад байна.
Аян 5 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд хүн амын дунд зонхилон тохиолддог халдварт бус өвчнүүдийн анхдагч хүчин зүйл болох давсны зохистой хэрэглээг сурталчлан таниулах, иргэдийг зөв дадал хэвшилтэй болгох чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж байгаа юм.

Б.Батчимэг