Даалгавар хийгээгүй хүүхдүүдийг нүцгэлэн анги хэсүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд Арвайхээр хотын 1 дүгээр сургуулийн багш даалгавраа хийгээгүй хүүхдүүдийг нүцгэлэн анги хэсүүлсэн тухай гомдол ирсэн байна.
Мэдээллийг тодруулахад энэ сарын 12-ны өдөр тус сургуулийн багш Ц хичээл ордог бага ангийн хоёр эмэгтэй, таван эрэгтэй хүүхдийг гэрийн даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар дээгүүрх хувцсыг нь тайлан ангиудаар явуулжээ. Уг асуудлыг Зөрчлийн хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэдгийг тус сургуулийн захирал болоод БСУГ-ын удирдлагаас хэллээ. Багш Ц нь тус сургуульд таван жил багшилж байгаа аж.
Мөн Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн багш нарыг архи ууж согтуугаар хичээл заадаг гэх мэдээллийн дагуу шалгалт явуулан зарим багш нарт сануулах арга хэмжээ авсан байна.

Б.Батчимэг