Б.Гүндаваагийн нэрэмжит “Uvurkhangai open – 2018” нээлттэй шатрын тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-21 19:36:19
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон Улсын их мастер, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга Б.Гүндаваагийн нэрэмжит “Uvurkhangai open – 2018” нээлттэй шатрын тэмцээн энэ сарын 20-22 өдрүүдэд Арвайхээр хотноо болж байна.
Оюуны чансаа шалгасан энэхүү тэмцээнд Улаанбаатар хот болон 11 аймгаас 182 шатарчид оролцож байгаа бөгөөд үүнд Олон Улсын их мастер нэг, Олон Улсын мастер дөрөв, Олон Улсын эмэгтэй мастер хоёр, дэлхийн шатрын холбооны мастер 11 зэрэг 2100-аас дээш рейтингтэй 32 тамирчин байгаа юм. Тэмцээний шагналын сан 10 сая төгрөг ба тамирчдыг рейтингээр А,Б ангилал, эмэгтэйчүүд, хүүхэд, нутгийн иргэд гэсэн ангиллаар шалгаруулах аж.
Б.Батчимэг

相关新闻