Гэр бүлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход уран илтгэлийн санаа үр дүнгээ өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсээс ахмад багш нарын зөвлөлтэй хамтран Эрдэм шинжилгээний бага хурал нэртэй аймгийн илтгэлийн уралдааныг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна.
Гурван үе шаттай явагдсан энэхүү арга хэмжээ нь Монголын гэр бүлийн өнөөгийн байдал, өнөөгийн өөрчлөлтийн шалтгаан, цаашдын хөгжлийн чиг хандлагыг судалж тодорхойлоход үр дүнгээ өгөх ажээ. Мөн гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудаас гарах арга замын талаарх эцэг эх, багш нарын санал зөвлөмжийг нэгтгэхэд ач холбогдлоо өгнө хэмээн зохион байгуулагчид хэллээ.
Ингээд багшийн илтгэлийн уралдаанд Мандал сумын ЕБ-ын 2-р сургуулийн багш Т.Лхамдэжидийн “Хүүхдийн сурах хөгжих үйл явцад гэр бүлийн үзүүлэх нөлөөллөөр ангийн дундын хадгаламжийн сангаар сурагчдыг ухаалаг хэрэглээнд сургасан нь” илтгэл тэргүүн байрт шалгарсан байна. Харин эцэг эхийн илтгэлийн уралдаанд Сайхан сумын ЕБС-ын 6в ангийн ээж Б.Отгонлхамын “Хүүхдийн хүмүүжил ба цахим орчин илтгэл” тэргүүлжээ.

Ч.Отгонцэцэг