СЭЛЭНГЭ: Төгсөх ангийн суралцагчдад төрийн албаны талаар мэдээлэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. "Төрийн албаны шинэчлэл-Сэлэнгэ
аймагт” сарын аян идэвхтэй өрнөж байна.
Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ
аймаг дахь салбар зөвлөлөөс "Төрийн албаны шинэчлэл-Сэлэнгэ аймагт” сарын
аяныг зарлан амжилттай зохион байгуулж байна.
Аяны хүрээнд төрийн албан хаагчдын
дунд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын
ЗДТГ-аас Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчдад төрийн
албаны талаар мэдээлэл өгсөн байна.
Тодруулбал, Монголын төрт ёсны түүхэн
уламжлал, төрийн албаны онцлог, бахархал, төрийн албанд ажиллахын давуу талыг
сурталчлан таниулжээ.