Өмнөговь аймагт амтат чинжүү тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-04-20 19:46:02

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг 2017 онд тус бүр нь 300 мкв талбайтай таван ширхэг зуны хүлэмж байгуулж солонгос сортын өргөст хэмх, гүзээлзгэнэ, хулуу гэх мэт таван төрлийн жимс жимсгэнийг тариалсан. Харин энэ жил энэхүү тариалж байсан дээрээ нэмж амтат чинжүүг тариалахаар үрсэлгээгээ суулгаж байна.
Тус аймаг нь БНСУ-ын Кенсанбуг аймаг, ХААИС-тай хамтран ажиллаж хүлэмжийн аж ахуйг ийн хөгжүүлж байгаа билээ. 
Мөн энэ онд 600 мкв хоёр ширхэг өвлийн хүлэмж байгуулж тариалалтаа эхлүүлээд байгаа юм. Ийнхүү хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх замаар Өмнөговь аймагт үр үржүүлгийн талбайг байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалтыг "Говийн оюу хөгжлийг дэмжих сан", орон нутгийн төсвөөр санхүүжүүлэн газар тариалангийн салбарыг дэмжин ажиллаж байна.

Д.Мишигсүрэн

相关新闻