Хүн амын хүнсний ногооны хэрэгцээний 50 хувийг хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч, ногоочид 391 га талбайд төмс, 147,0 га талбайд хүнсний ногоо тариалж, төмс 4301, хүнсний ногоо 1772 тонныг хураахаар хаврын тариалалтын бэлтгэлээ хангаж байна.
Энэ жилийн хувьд хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг механикжуулах, зоорины хангамжийг сайжруулснаар хүн амын хүнсний ногооны хэрэгцээг 50 хувь хангана гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын агрономич Б.Энхбаяр ярилаа.
Өнгөрсөн онд төмс 3616, хүнсний ногоо 1005 тонныг хураан авч, өмнөх оныхоос хураан авсан ургацын хэмжээ багасаж, төмс 1623, хүнсний ногоо 1202 тонноор буурсан аж.
Тус аймагт 85 аж ахуй нэгж, 747 өрхийн тариаланчид жилдээ 42-45.0 мянган га-д үр тариа, 600-800 га гаруй га-д төмс, хүнсний ногоо, тариалж, хүн амын төмс, гурилын хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны хэрэгцээг 16,5 хувь хангадаг байна.

М.Батжаргал