Он гарсаар дөрвөн хүүхэд шүүхээр таслагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-20 18:02:06
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Он гарсаар өсвөр насны дөрвөн хүүхэд болгоомжгүй байдлаар бусдын аминд  хүрсний улмаас шүүхээр таслагдан хорих байгууллага руу шилжжээ. Сургуулийн ахлах ангийн сурагчид нэгэнтэйгээ маргалдан зодолдсоны улмаас ийм хэргүүд гарсан байна.
Эрүүгийн хуулийн 2017 оны 5 сарын 11-ний өдрийн шинэчилсэн найруулгаар 8.1-т заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” өөрчлөгдөж, хуучнаасаа чангарсан гэдгийг аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга А.Отгонцэцэг хэллээ. Шинэ хуулиар тэнсэн харгалзах ял болон ял хойшлуулах заалт байхгүй болж, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих буюу насанд хүрээгүйчүүдийн хорих ангид шууд шилжүүлдэг болжээ.
Б.Батчимэг
相关新闻