Малын хорогдол багасах хандлагатай болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг 3,3 сая мал онд оруулснаас өвөл, хаврын хариг хатуу цагт 69,0 мянган толгой буюу нийт малын 1,9 хувийг хорогдуулсан мэдээ байна.
-Урин дулаан цаг ирж байгаагаас сүүлийн үед малын хорогдол багасч, зогсох хандлагатай байна. Адуу 10,7, үхэр 15,2, хонь 24,3, ямаа 18,6 толгой хорогдлоо. Гурванбулаг, Могод суманд мал их үхэж, нийт малын 3,7-5,4 хувь буюу 11,9-16,7 мянган мал хорогдсон гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Г.Гантулга ярилаа.
Тахиа жилийн өвөл цас зуд багатай байсан Сайхан, Хутаг-Өндөр суманд малын хорогдол харьцангуй бага нийт мал сүргийн 0,1-0,2 хувь нь хорогджээ.

М.Батжаргал