Сумдын ИТХ-ын Тэргүүлэгчид чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-19 15:48:48
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийг манлайллын сургалтад хамруулж байна.

Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Хувийн манлайлал, Стратегийн манлайлал, Улс төрийн манлайлал, Иргэдийн манлайлал зэрэг сэдвийн дор 100 орчим хүн мэдлэгээ нэмж байгаа юм. “ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч нь засаг захиргааны нэгжийн хөгжлийн бодлогыг тодорхойлох мэдлэг, чадвартай, иргэдийн эрх ашгийн төлөө идэвхтэй ажиллах зүтгэл, сэтгэлтэй, алсын хараатай байх ёстой” хэмээн аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж хэллээ.
Аймгийн ИТХ-аас 2016-2017 онд дээрх төслийн нэгжтэй хамтран аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалтад хамруулжээ.
Б.Батчимэг
相关新闻