Орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ он гарсаар 13 төсөл арга хэмжээг гүйцэтгэх 1,2 тэрбум төгрөгийн тендерийг орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд давуу эрх тооцох нөхцөлийг тусгаж олгосон байна.
- Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан аж ахуйн нэгжид дотоодын давуу эрх тооцох нөхцлийг тусгаж тендер шалгаруулалтыг зохион байгуулж байна. Энэ он гарсаар дотоодын давуу эрх тооцсоноор аймгийн харьяалалтай 40 гаруй иргэнийг ажлын түр байраар хангахаар боллоо гэж аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Г.Давааням ярилаа.
“Өвөлжөөн булаг”, “Тана орд”, “Булган барилга”, “Цонхот”, “Булган АЗЗА” зэрэг долоон аж ахуйн нэгж аймгийн төв доторх зарим авто зам, тээврийн хэрэгслийн зогсоолын талбай, гэр хорооллын айл өрхөд хог төрөлжүүлэн ангилах сав хийж өгөх зэрэг 13 төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр шалгарсан байна.

М.Батжаргал