Булган аймаг энэ онд улсаас санхүүгийн дэмжлэг авахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ онд улсаас санхүүгийн дэмжлэг авахгүй, улсад орлого төвлөрүүлэхгүй ажиллана гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргал ярилаа.
Тус аймгийн энэ оны эхний улирлын төсвийн гүйцэтгэлээр төсвийн нийт тэнцэл 1,7 тэрбум төгрөг байна. Төсвийн нийт орлого 13.5 тэрбум төгрөг болж, төлөвлөгөөг 102.1, нийт зарлага 11,7 тэрбум төгрөг буюу 77,2 хувийн гүйцэтгэлтэй гарсан аж.
Ус рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого давж биелсэн нь нийт орлогын гүйцэтгэлд эерэгээр нөлөөлжээ. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн ус ашигласны төлбөртэй шууд холбоотой бөгөөд тус үйлдвэрийн ашигласан усны хиймэл нуур хүйтний улиралд хөлдөж ашиглах боломжгүй байснаас Сэлэнгэ мөрнөөс ус татаж хэрэглэснээс усны төлбөрийн орлого нэмэгдсэн гэж төсвийн мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

М.Батжаргал