Өлгий сумын дөрөвдүгээр багт цэвэр усны шугам татах ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-16 22:16:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт цэвэр усны магистраль шугам татах ажил өнөөдөр эхэллээ.

Шугамын нийт урт нь 1,3 километр байх аж. Ажлыг нийтийн аж ахуйн үйлчилгээний "Суат" компани гүйцэтгэхээр болжээ. Энэ талаар тус компанийн захирал Ж.Адалбекээс тодруулахад: "Цэвэр усны шугам татах ажлын нийт өртөг нь 189 сая төгрөг юм. Шаардагдах хөрөнгийг салбарын сайдын багцаас шийдвэрлэсэн байгаа. Ажлыг ирэх сарын 1-ний өдөр хүртэл хийж дуусгахаар төлөвлөж байна. Ингэснээр 100 орчим айл найдвартай цэвэр усаар хангагдах боломж бүрдэх юм. Мөн үүний дараа иргэдтэй харилцан тохиролцож айл өрхүүдийг хөнгөлөлттэй үнээр цэвэр усны шугамд холбож өгөх ажлыг эхлүүлнэ" гэлээ.

Өлгий сумын дөрөвдүгээр баг нь аймгийн төвийн томоохон багуудын нэг бөгөөд 3158 хүн ам, 700 гаруй өрхтэй юм. Багийн нутаг дэвсгэрт хөрсний бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрч, ундны усны асуудал хүндэрсэн тул орон нутгаас энэ онд багтаан дөрвөн гүний худаг, цэвэр усны шугамыг ашиглан нэг ухаалаг худаг нэмж барихаар ажиллаж байгаа ажээ. 

Ө.Нурболат

相关新闻