Аймгийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд аймгийн заан М.Аманбек түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-15 16:28:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тойргийн барилдаан энэ сарын 14-15-ны өдрүүдэд явагдаж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан М.Аманбек 23 даваа, нэг унаагаар түрүүлжээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тойргийн барилдааныг аймгийн ИТХ, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулсан байна.

Барилдаанд аймаг, сумын алдар цолтой 25 бөх хүч үзэн зодоглосноос тус аймгийн Алтай сумын харьяат аймгийн заан С.Бат-Үүл 22 даваа, хоёр унаатайгаар хоёрдугаар байр, Ногооннуур сумын харьяат бөх аймгийн начин Д.Бейбит 20 даваа, дөрвөн унаатайгаар гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд урамтай барилдаж, үзэгч олноо баясуулсан бөхчүүдэд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ш.Хавал нар шагнал гардуулж, баяр хүргэсэн байна.

Ө.Нурболат

相关新闻