Усны эх үүсвэрийг хамгаалж тэмдэг тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутаг дэвсгэрт усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийг тэмдэгжүүлэх ажлыг хийхээр болжээ.
Энэ ажилд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас нийтдээ 26,0 сая төгрөгийн зардал гаргах юм.
Сэлэнгэ, Туул, Хануй голын сав газрын захиргааны байгууллагатай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар гэрээ байгуулж, усны эх үүсвэрийг хамгаалан тусгайлан тэмдэг тавих ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд аймгийн хэмжээгээр 200 тэмдэглэгээ хийж тавихаар төлөвлөсөн байна.

М.Батжаргал