11 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-04-13 18:36:24

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Даланзадгадад барьж буй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна.
С.Удвалын нэрэмжит, Улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийг өргөтгөл болгон барьж байгаа, урлагийн иж бүрэн заалтай 3 давхар цэцэрлэг барих ажлыг ажлыг Өмнөговь аймгийн "Суварган говь" ХХК гуравдугаар сарын 18-нд эхлүүлж,  наймдугаар сарын 1 гэхэд дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Уг цэцэрлэгийн барилгын ажлыг Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК хамтын ажиллагааны "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" 1,4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.

Одоогийн байдлаар тус цэцэрлэгийн барилга дээр 25 хүн тогтмол ажиллаж байгаа бөгөөд цэвэр усны болон дулааны шугам сүлжээг бүрэн шийдэхийн зэрэгцээ гаднах хашааг бүрэн шинэчлэх ажээ. 

2018 онд Өмнөговь аймагт 103,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Өнгөрсөн жил барилгын ажил оройтож эхлүүснээс болж бүтээн байгуулалтууд удааширсан тохиолдож гарсан учир энэ жил ийн эрт эхүүлсэн байна.

Д.Мишигсүрэн


相关新闻