Хятад улс хорт хавдрын бүх эмийг импортын гаалийн татвараас чөлөөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2018-04-13 10:05:31
БЭЭЖИН. /Синьхуа/.  Хорт хавдрын бүх төрлийн эмийг импортын гаалийн татвараас чөлөөлж, хорт хавдрын шинэ эм, эмийн бүтээгдэхүүний импортыг хөхиүлэн дэмжих шийдвэрийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны пүрэв гарагт даргалсан тусгай хуралдааны үеэр гаргалаа гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Уг шийдвэрийн дагуу Хятад улс ирэх сарын 1-нээс бүх төрлийн хорт хавдрын эмийг импортын гаалийн татвараас чөлөөлөх аж.

Мөн тус улс энэ төрлийн импортын эм, эмэн бүтээгдэхүүний нэмүү өртгийн албан татварыг эрс бууруулахаар болсон байна.

Г.Доржханд
相关新闻