Хаврын тариалалтын бэлтгэл ажил дуусч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ. Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөртэй уулзаж хаврын тариалалт эхлэх гэж буйтай холбогдуулан дараах тодруулгыг авлаа.
Тэрээр:”-“Сэлэнгэ аймгийн хэмжээнд 180 аж ахуйн нэгж, 100-гаад тариаланч иргэд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Эдгээр аж ахуйн нэгж, тариаланчид маань хаврын тариалалтын бэлтгэлээ хангаад техник засвар үйлчилгээндээ орсон байгаа. Мөн зарим аж ахуйн нэгжүүд түрүүчээсээ чийг хаалтаа хийгээд дуусч байна. Тухайлбал Жавхлант сумын “Хурниад” компани хаврын тариалалтын чийг хаалтын ажлаа дууссан мэдээгээ аймгийн ХХААГ-т ирүүлээд байна. Энэ жил Сэлэнгэ аймаг 180 мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байгаа. Тариаланчид Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас баримталж байгаа бодлогын хүрээнд тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 30 хувийн урьчилгаа нөхцөлтэйгээр төлбөрөө төлөөд тариалах үрээ зээлээр авах боломжтой болж байгаа. Өнгөрсөн жил бэлтгэсэн үрээр 560 га-д тариалах нөөц бий. Харин ОХУ-аас орж ирж байгаа элит үр 660 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Сэлэнгэ аймгийн тухайд энэ жил тариалах үр хангалттай байгаа” хэмээн мэдээлэл өглөө.
Сэлэнгэ аймгийн тариаланчид энэ жил тарих үрийнхээ нөөцийг тариалан эрхлэлтийг дэмжих Сэлэнгэ салбараас авах боломжтой гэнэ. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймаг төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалалтынхаа хөтөлбөрийг аймгийн ИТХ-аараа батлуулахаар ажиллаж байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг