Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг 30 оюутан гардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх зорилготой Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол өнөөдөр тус сургуульд болов.
Сүмитомо корпораци нь Японы нэр хүндтэй компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд 1996 онд Азийн орнуудын ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг дэмжихээр оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгосон бөгөөд МУИС-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нэрэмжит тэтгэлгийг 23 дахь удаагаа олгож байна.
Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд хөтөлбөрт тэнцсэн оюутнууд шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлэг хүртдэг.
Энэ жил уг тэтгэлэгт хөтөлбөрт шинээр сонгогдсон МУИС-ийн 7, үргэлжлүүлэн авах 23, нийт 30 оюутан тэтгэлэг гардав.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн 4 дүгээр курсын оюутан Г.Дуламсүрэн хэлэхдээ, “Би Архангай аймгийн 10 жилийн сургуульд сурч байхдаа хичээлээ сайн хийдэг, уралдаан тэмцээнд өөрийгөө сорьдог даруухан охин байсан. МУИС-д оюутан болоод бусад оюутнуудтай өөрийгөө харьцуулахад олны өмнө үг хэлж чаддаггүй, өөртөө итгэлгүй байлаа анзаарсан. Энэ үед Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарласныг үзээд өөрийгөө сорихоор шийдсэн. Эцэст нь Сүмитомо корпорацийн тэтгэлэгт оюутан болсноор өөртөө итгэх итгэл маань улам нэмэгдэж, хичээлдээ шамдан суралцан, санхүүгийн хувьд маш том дэмжлэг хүртсэн. Энэхүү тэтгэлгийг оюутан өөрөө хичээвэл 4 жил дараалан авах боломжтой. Тиймээс дараа дараагийн тэтгэлгийг авахын тулд хичээлдээ шамдан, урлаг, спортын амжилт үзүүлэн, өөрийнхөө нийгмийн идэвхийг сайжруулсан. Сүмитомо корпорацийн хамт олон болон МУИС-ийн удирдлагууд, Оюутны сургалтын албанд талархан сэтгэлээ илэрхийлье” гэв.
Тэтгэлгийн хэмжээ нь 500 ам.доллартай тэнцэх хэмжээний монгол төгрөг бөгөөд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 468 оюутан тэтгэлэг хүртжээ.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр