Элсэлтийн шалгалт ес хоногийн дараа эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-09 15:13:25

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Элсэлтийн шалгалтыг энэ сарын 18-21-нд зохион байгуулна.


Энэ жил 35939 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв хариуцдаг бөгөөд дараах хуваариар зохион байгуулах юм.


Зургаадугаар сарын 18

Түүх: 10:00-11:20

Англи хэл: 14:00-15:20

Зургаадугаар сарын 19

Хими: 10:00-11:40

Газар зүй: 13:00-14:20

Нийгэм судлал: 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20

Биологи: 10:00-11:20

Математик: 14:00-15:20

Зургаадугаар сарын 21

Физик: 10:00-11:40

Орос хэл: 13:00- 14:20

Монгол хэл: 16:00-17:20


Ташрамд дурдахад, монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны болзол хангаагүй ч элсэлтийн шалгалтаа өгч болох ажээ. Өнгөрсөн тавдугаар сард монгол хэл, бичгийн шалгалтын 2023-2025 оны үр дүнг харьцуулсан байдлаар Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулсан. Энэ онд нийт 83374 суралцагч монгол хэл, бичгийн шалгалтад хамрагджээ. Үүнээс 70410 суралцагч шалгалтад тэнцсэн бөгөөд 12964 суралцагч буюу нийт шалгуулагчдын 15.5 хувь нь шалгалтад тэнцээгүй байна. 

相关新闻