Сыма Чяний “Түүхийн тэмдэглэл”-ийг монгол хэлээр унших боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-04-11 15:17:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Хятад судлалын тэнхимийн багш Г.Элдэв-Очир Нангиадын түүхийн эцэг хэмээгддэг эртний их түүхч Сыма Чяний  “Шизи” монголоор “Түүхийн тэмдэглэл” хэмээх хөлгөн судраас сонгон орчуулж уншигчдад өргөн барив. 
Хэлбичгийн ухааны доктор, СГЗ Я.Ганбаатар, “Хэдийгээр энэ хөлгөн судар орос, англи, герман, франц, япон хэлээр хэдийн орчуулагдсан ч энэ удаагийн монгол орчуулга орос юм уу өөр хэлнээс дам орчуулагдаагүй, хятад хэлнээс шууд монголчлон орчуулснаараа чухал үнэ цэнэтэй юм. Бүр тодруулбал, эртний хятад хэлнээс нь буюу зохиогчийн бийрийн үзүүр, билэг оюуны ертөнцөөр дамжин хулсан хавтас, муутуу цааснаа буусан тэр л үг хэллэг, өгүүлбэр хэсгүүд тэр чигээрээ алдаа зөрүүгүй монголчлон буусанд үнэ цэнэ нь оршиж буйг онцлон тэмдэглэмээр байна. Олон жилийн өмнө миний номын багш, их эрдэмтэн Чой. Лувсанжавтан надад сурган захиж байсанчлан, би бээр энэ номыг орчуулахыг өнө хэтийн зорилго болгон эхнээс нь нухацтай үзэж ирсэн тул ийнхүү өдгөө багшийн минь захиас гэрээс биелж буйд нэн олзуурхнам” гэв.
Энэхүү номоос уншигчид мянга мянганы тэртээд бидний өвөг дээдэс болсон нүүдэлчин малчин ард түмэн өнөөгийн Монголын газар нутгийг төвлөн тойрон, түүнээс ч өргөн уудам Төв Азийн бүс нутагт хэрхэн аж төрж, намтар цадигаа хэрхэн “үйлдэн” үлдээснийг мэдэх боломжтой.
Ж.Болор
相关新闻