Лондоны их сургуулийн профессор “Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхний тухайд” лекц уншина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-05 11:54:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингис хаан үндэсний музейн урилгаар Лондоны Их Сургуулийн профессор Суссан Бабаи “Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхний тухайд” лекцээ есдүгээр сарын 12-нд олон нийтэд зориулан үнэ төлбөргүй уншина.


Ази тивийг дагнасан урлаг, соёлын сүлжээг судлахад чиглэсэн хэд хэдэн төсөлд ажилладаг тэрбээр Блумсбери хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Cultural History of Asian Art” Азийн урлагийн соёлын түүх зургаан боть цуврал номын хамтран редактор, зохиолч юм. Мөн Лондонгийн Их Сургуулийн SOAS сургуулийн профессор Шейн Маккаусландтай ко-куратороор ажиллаж, 2027 онд Роял Академид дэлгэгдэх “Arts of the Great Mongol State” үзэсгэлэн, Гэтти сангийн Connecting Art Histories төслийн дэмжлэгээр зохион байгуулж буй Mongol Connections семинарын тэргүүлэх эрдэмтнээр ажиллаж байна.


График дизайнер мэргэжилтэй Суссан Бабайгийн бүтээлүүдээс дурдвал:

Шагналт бүтээл "Исфаган ба түүний түүний ордонууд/ ордод” (2008)

Хамтарсан бүтээл "Персийн хаанчлал ба архитектур" (2015)

"Исламын ертөнц дэх урлагийн бүтээл ба солилцоонд худалдааны үр нөлөө" (2017)

"Афхами цуглуулга дахь Ираны орчин үеийн урлаг" зэрэг багтана.

相关新闻