УЗХ 60 жилийн ойгоо угтаж 60 ажил санаачлан хийхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-11 14:40:06
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөл энэ оны анхны хурлаа зохион байгуулав. Хурлаар энэ оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, эхний улирлын ажлын тайлан, аймгийн УЗХ-ны 2017 оны жилийн эцсийн тайлан болон 2018 оны эхний улирлын санхүүгийн тайлан хэлэлцлээ.
Мөн тус аймгийн сумуудаас ирсэн тусламж хүссэн өргөдөл, Хүндэт донорын болзол хангасан хүмүүсийн анкет танилцуулах, Байгууллага хөгжүүлэх санаа хэлэлцэх, Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө батлах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Мөн Олон улсын хүмүүнлэгийн өдрийг угтаж сарын аян зохион байгуулах, ирэх есдүгээр сард УЗХ-ны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ойг баяр ёслолын журмаар биш Улаан Загалмайн Хорооны үйл ажиллагааг сурталчилсан байдлаар зохион байгуулахаас гадна энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөг дахин боловсруулж 60 жилийн ойг тэмдэглэхтэй холбоотой 60 ажил санаачлан зохион байгуулах зэрэг шийдвэрийг гаргалаа.
Ховд аймгийн УЗН хороо 60 жилийн ой угтаж оны эхний улирлын байдлаар газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах команд штабын сургалт, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны туламж үзүүлэх, гишүүнчлэлийн тоог нэмэгдүүлэх, сайн дурын идэвхтэн сонгуультнуудыг идэвхжүүлэх, зудын эрсдэлд өртсөн малчдда туслах зэрэг олон арга хэмжээг хийж хэрэгжүүлж эхлээд байна. 
  
А.Бямбасүрэн

相关新闻