Он гарсаар галзуугийн дөрвөн тохиолдол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар мал, амьтны галзуу өвчний дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. Тус аймгийн 23 сумын 19 сум галзуу өвчний голомттой бөгөөд урин дулааны цагт өвчний вирүс илүү сэргэдэг гэнэ.
Он гарсаар Тосонцэнгэл суманд адуу, Түнэл суманд үнэг галзуурсан 2 тохиолдол, Цэцэрлэг суманд нохой галзуурсан тохиолдол гарчээ. Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган гэсэн дөрвөн сумаас бусдад нь галзуу өвчний голомттой учраас аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч ажиллаж байна.
Сүүлийн үед малчны хотонд галзуурсан үнэг ирж мал, нохойтой ноцолдож галзуугийн вирүс тарааж байгаа гэнэ. Малчид мал бүхий иргэд бага насны хүүхдийг малд явуулахдаа болон шөнийн цагаар мал үргэсэн үед гарахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг Зооноз өвчин судлалын төвийн халдвар судлагч Д.Эрдэнэчимэг анхаарууллаа.

Б.Гантуяа